Жо Байден нэр хүндээрээ Д.Трампаас илүүрхэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-07 15:16:41

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден нэр хүндээрээ өөрийн өрсөлдөгч болох тус улсын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампаас 16 хувиар илүү байгааг CNN телевизийн захиалгаар “SSRS” албанаас олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын 57 хувь нь АНУ-ын бүх нийтийн сонгууль яг одоо явагдсан бол Байденд санал өгнө гэж мэдэгдсэн бол 41 хувь нь тус улсын одоогийн Ерөнхийлөгчид саналаа өгнө гэж хариулжээ. Харин 2 орчим хувь нь хоёр улс төрчийн алийг нь ч дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.


Санал асуулгыг 10 дугаар сарын 1-4-ны хооронд насанд хүрсэн 1205 хүний дунд явуулсан байна. Өмнө нь наймдугаар сард явуулсан судалгаагаар Байдены дэмжлэгийн үзүүлэлт Трампаас 8 хувиар илүү байжээ. 

Холбоотой мэдээ