АНУ-ын эдийн засагт учрах хохирол 16 их наяд ам.доллар давна гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-13 16:22:49

НЬЮ-ЙОРК. /TASS/. Цар тахлын урт хугацаандаа илрэх үр дагаврыг тооцон үзвэл Америкийн эдийн засаг 16 их наяд ам.долларын  хохирол амсана гэж АНУ-ын Сангийн сайд асан Лоуренс Саммерс, Харвардын их сургуулийн эдийн засагч Дэвид Катлер нарын нийтлэлд дурджээ.


“Учрах хохирлын хэмжээг 16 их наяд ам.доллароор үнэлж байгаа нь АНУ-ын жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 90 орчим хувь нь юм. Дөрвөн гишүүнтэй гэр бүлийн хувьд учрах хохирлын хэмжээ 200 мянган ам.доллароор үнэлэгдэнэ. Энэ мөнгөний тал орчим нь “COVID-19”-с үүдэлтэй орлого буурсны улмаас амсах хохирол юм” хэмээн Саммерс, Катлер нар тэмдэглэжээ.


2021 оны намар гэхэд вирусний тархалтыг тогтоон барьж чадна гэсэн эерэг таамаглалаас энэхүү тооцооллоо гаргаснаа тэд мэдэгдсэн байна.  Цар тахал нь Их хямралын үеэс хойших АНУ-ын хөгжил цэцэглэлт, сайн сайханд байдалд учирч болзошгүй хамгийн ноцтой хохирол гэж эдийн засагчид үзэж байна. 

Холбоотой мэдээ