Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүртгэх, мэдээлэх үйл ажиллагааг боловсронгуй болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-19 15:26:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүртгэх, мэдээлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох нь” хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоон мэдээлэл боловсруулах, солилцох үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилготой. Мөн даатгуулагчид үзүүлэх эмнэлэг хөдөлмөр магадлалын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тулгамддсан асуудал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх тоон мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, нэг ангилал, эх үүсвэр, мэдээний урсгал, хамрах хүрээг тодорхойлсон эрх зүйн орчин бүрдүүлэх, програмыг шинэчлэх, хяналтын тогтолцоог сайжруулах талаар бодлогын түвшинд ярилцсанаараа ач холбогдолтой. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос ”Эмнэлэг хөдөлмөр магадлалын өнөөгийн байдал”, “Төрийн байгууллагын цахим мэдээллийн санд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг бүртгэх байдалд хийсэн дүн шинжилгээний танилцуулга”-ын талаар мэдээлж, тулгамдсан бэрхшээл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, шийдвэрлэх арга замыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт ХНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хүн амын хөгжлийн газар, НДЕГ, Нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зэрэг газар, хэлтсийн удирдлага, мэргэжилтний төлөөлөл оролцов.

Холбоотой мэдээ