Францад багшийн амь насыг хөнөөсөн хэрэгт долоон хүнийг шүүхээр болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-10-21 14:09:44

ПАРИС. /AFP/. Өнгөрсөн долоо хоногт Францын Конфлан-Сент-Онорин хотод дунд сургуулийн багш Самуэль Патигийн амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд долоон хүнийг ​​шүүх хурал тус улсад лхагва гарагт болно.


AFP агентлагийн мэдээлж буйгаар, анхан шатны шүүх хуралдааны үеэр дээрх хэргээр баривчлагдсан долоон хүнд ял ногдуулж магадгүй байна. Тэдний дунд багшийн тухай мэдээллийг террористуудад өгсөн гэж сэжиглэгдэж байгаа насанд хүрээгүй хоёр хүүхэд байгаа бол гурав нь халдлага үйлдэгчийг зэвсэг худалдаж авахад нь хамт явсан хүмүүс аж.


Террорист халдлагын хэргээр баривчилсан бусад хүмүүсийг сулласан байна. Өмнө нь Францын цагдаа нар 16 хүнийг баривчилсан тухай мэдээлсэн юм. Тэдний зургааг нь мягмар гаргийн орой суллажээ.


Халдлага аравдугаар сарын 16-ны орой Конфлан-Сент-Онорин хотод амиа алдсан багш түүх, газарзүйн хичээл заадаг байсан сургуулийн хажууд болсон байна. Гэмт хэрэгтэн багшийн хоолойг хэрчжээ. Халдлага үйлдсэн этгээд хэргийн газарт ирсэн цагдаа нарыг сүрдүүлэх гэж оролдсон боловч цагдаа нар түүнийг буудан хөнөөсөн байна. Энэ хэргийг мөрдөн шалгах ажлыг Францын Прокурорын газрын террорист ажиллагаатай тэмцэх хэлтэст даалгажээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ хэргийг террорист халдлага гэж мэдэгдсэн юм.  


Холбоотой мэдээ