Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ITZONE ХХК-тай хамтран ажиллана

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-22 10:09:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ITZONE ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

“Ай Ти Зон” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хүний нөөцийг мэдээлэл технологийн чиглэлээр чадавхжуулан сургалт зохион байгуулах, ур чадварыг сайжруулах, шинэлэг технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, оролцогч байгууллагын идэвхийг сайжруулахад хамтран ажиллана. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хүний нөөцийг чадавхжуулах хүрээнд сургалтын хэрэгцээ шаардлагын дагуу мэдээлэл технологийн сургалтыг үе шаттай зохион байгуулах, ур чадварыг дээшлүүлнэ. Мөн харьяа байгууллагын мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтнүүдийг олон улсын чиг хандлагад нийцсэн орчин үеийн программ хангамж, технологитой ажиллах, хэрэглээний чанарыг сайжруулахад үе шаттай хамтран ажиллах юм.

Холбоотой мэдээ