Сэлэнгэ суманд нэмэлт санал хураалтаар АН ялалт байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймгийн Сэлэнгэ сумын 5-р багт орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт боллоо. Орон нутгийн
ээлжит сонгуулиар санал нь тэнцсэн хоёр нэр дэвшигчээс АН-аас нэр дэвшсэн
Ш.Хүрэлбаатар өрсөлдөгчөөсөө илүү санал авч ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох
болжээ. Ингэснээр тус суманд АН ялалтаа баталгаажуулж, сумын ИТХ-ын 21
мандатаас 13 суудал авсан байна.
Орон
нутгийн сонгуулиар тус хэсэгт нэмэлт санал хураалтаар 265 сонгогч санал өгөхөөс
77 буюу 29,6 хувь нь сонгуульд оролцлоо гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
13 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
17 цаг