“Эрүүл эдийн засаг дахь татварын тогтолцоо” хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-24 12:02:59

Гааль, татварын мэдээллийн төвөөс энэ сарын 26-нд буюу ирэх пүрэв гарагт “Эрүүл эдийн засаг дахь татварын тогтолцоо” хэлэлцүүлгийг Туушин зочид буудалд зохион байгуулах болжээ.

Хэлэлцүүлгийн эхний шатанд Эдийн засаг дахь татварын тогтолцоо түүний сорилт, бэрхшээл, уялдаа холбоо, татварын системийн шинэчлэл, МонголУлсын төсвийн орлого бүрдүүлэх механизмд инноваци нэвтрүүлэх талаар хэлэлцэх аж.

Харин хоёр дахь шатанд Санхүүгийн салбар дахь мэдээлэл технологийн хөгжил, Олон улсын санхүү нягтлан бодох бүртгэлийн стандартыг хангасан программ хангамжийг өөрийн улсын онцлогт тохируулан хөгжүүлэх, Төрийн институцийн тусламжтай далд эдийн засгийг бууруулах технологи инновацийн хөгжлийг дэмжих, иргэдэд илүү хялбар шийдлийг санал болгох талаар ярилцах аж.

Чуулганд УБСГ-ын дарга С.Мэндсайхан, Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ, Скайтрейдинг компанийн захирал Б.Болор-Эрдэнэ хот нар оролцох аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ