Увс аймагт гэмт хэрэг 43,1 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-10-30 17:09:19

Увс /МОНЦАМЭ/. Энэ оны эхний 10 сарын байдлаар гэмт хэрэг 43,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Аймгийн цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 373, зөрчлийн шинжтэй 957, нийтдээ 1330 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Аймгийн хэмжээнд 170 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 43.1 хувиар буурчээ. Харин гэмт хэргийн илрүүлэлт 60.6 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар өсжээ. Бүртгэгдсэн гэмт хэргүүд дотроо малын хулгайн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 56 хувиар буурсан нь энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт сайжирсантай холбоотой гэж албаныхан онцолж байна.

Түүнчлэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 54.5 хувиар, хулгайн гэмт хэрэг 49.1 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 57.1 хувиар тус тус буурчээ.

Холбоотой мэдээ