500 хүүхдийн тоглолт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-05-26 14:32:25

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат Монгол Улсын гавьяат багш Гомбын нэрэмжит 12 жилийн үндэсний лабортори 1-р сургууль “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудын урлагийн авьяасыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч өндөр амжилтанд хүрч байна.

Тус сургуулийн 1-5-р ангийн сурагчид “Бага ангийн багшдаа баярлалаа” сэдэвт тайлан тоглолтоо үе тэнгийнхэн болон эцэг эхчүүддээ тоглож сонирхууллаа. Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад болсон дөрвөн удаагийн тоглолт үзэгчдээр дүүрэн болж хүүхэд багачууд дуу, бүжиг,  хөгжим хэрхэн сурснаа үзүүлж талархал хүлээлээ. Анх удаагаа болж байгаа энэ удаагийн тоглолтонд 500 хүүхэд хамрагдсан байна.

Дуу хөгжмийн хичээлээр хүүхдийн урлагийн авьяасыг хөгжүүлэхэд тус сургуулийн дуу хөгжмийн багш нар ихээхэн анхаарч тэднийг нийтээр цогц сургахад голлон ажиллаж хүүхэд бүрийн авьяас чадварыг нээх зорилго тавьдаг байна.

Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ