Хөл хорионд орсон Дорноговь аймгийн иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-16 15:25:53

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нийтийг хамарсан цар тахлын улмаас нийслэл болон өөр орон нутагт хөл хорионд орсон Дорноговь аймгийн иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг энэ оны 11 дүгээр сарын 16-ны 09.00 цагаас 17.00 цагийн хооронд явуулж байна.

Хөл хорионд орсон иргэн 94521890 утсанд ажлын цагаар буюу 09.00-17.00 цагийн хооронд холбогдож бүртгэлд хамрагдаж болох аж.

Бүртгэлд хамрагдахдаа өөрийн овог, нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, ажил эрхлэлтийн байдлыг үнэн зөвөөр мэдүүлэх хэрэгтэй.


Мөн https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdVJuosY2Qh06lQeATexor7r3BFrNjQ7LQAUJkTtQT25YugHg/viewform?fbclid=IwAR0N4QotKL94fTEEXDjueCjq3ldRZF1DivxS3rg6QVSWUKT-5124KY2JEEM хуудсаар онлайнаар бүртгэлд хамрагдаж болно.

Холбоотой мэдээ