Хорио цээрийн үед архидан согтуурсан иргэдийг саатуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-20 11:51:22

Дорнод /МОНЦАМЭ/. Хөл хорио тогтоосноос хойш дөрвөн иргэн архидан согтуурсан байсныг илрүүлэн саатуулаад байна. Тэдний мэдүүлж байгаагаар өмнө нь архи худалдан авч хадгалсан байснаа ууж ахуйн хүрээнд архидан согтуурсан гэжээ. Түүнчлэн такси үйлчилгээнээс архи худалдан борлуулсан зөрчил ч мэр сэр гарсан гэв.

Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Дорнод аймгийн Засаг дарга захирамж гаргаж, Дорнод аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг ААНБ-уудын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Иргэд, олон нийт ойр орчимд нь архидалт болж байгааг мэдсэн тохиолдолд 7058-102 дугаарын утсаар мэдээлэх, ААН, дэлгүүрүүд согтууруулах ундаа худалдан борлуулж байвал бичлэг хийж баримтжуулан аймгийн Цагдаагийн газрын цахим хуудас руу илгээх боломжтой. Хууль дүрэм зөрчсөн ААНБ-ын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ тооцно гэж заасан байдаг. Цагдаагийн газар болон бусад төрийн байгууллагуудын удирдлага өдөр, оройн цагаар гудамж талбайд эргүүл хийж, дэлгүүрүүдэд хяналт тавьж байна.  

Холбоотой мэдээ