БНХАУ-ын Гадаад хэргийн сайд БНСУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-20 14:34:52

СӨҮЛ. /KBS/. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ирэх долоо хоногт БНСУ-д айлчилна. Тэрбээр 11 дүгээр сарын 25-нд Сөүл хотод айлчилж, 26-нд БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ватай яриа хэлэлцээ хийх төлөвтэй байна.


Уулзалтын үеэр талууд хоёр улсын хамтын ажиллагаа, бүс нутаг дахь нөхцөл байдал хийгээд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний БНСУ-д хийх айлчлалыг хэлэлцэх аж.


Цагийн хуваарь шахуу байсантай холбоотойгоор БНСУ-д хийх айлчлалаа Ван И 10 дугаар сард хойшлуулжээ. Тэрбээр 10 дугаар сард Сөүл хотод айлчлахаар төлөвлөж байжээ. 

Холбоотой мэдээ