Их Британи зорчигчдын тусгаарлалтын хугацааг багасгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-24 12:06:39

МОСКВА. /TASS/. Халдварын өндөр эрсдэлтэй улс орнуудаас ирсэн иргэдийг коронавирусний шинжилгээнд хамруулах шинэ системийг Их Британи 12 дугаар сарын 15-наас нэвтрүүлэхээр болжээ.


Их Британийн Засгийн газрын цахим хуудаст мэдээлснээр, дээр дурдагдсан бүс нутгаас ирсэн зорчигчдын шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд заавал тусгаарлагдах хугацааг хоёр долоо хоногоос таван хоног болгож багасгахаар шийдсэн байна. 


Зорчигчид шинжилгээнд урьдчилан бүртгүүлж, анкет бөглөх ёстой аж. Шинжилгээ өгөхөөс татгалзсан хүмүүсийг урьдын адил хоёр долоо хоногийн хугацаатай тусгаарлана.


Орон даяар тогтоосон хөл хорионы дэглэмийг 12 дугаар сарын 2-нд цуцална гэдгээ Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон даваа гарагт мэдэгджээ.

 

 

Холбоотой мэдээ