“COVID-19”-тэй тэмцэхэд АНУ-ын хориг арга хэмжээнүүд саад учруулж байна гэв

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-11-27 14:17:47

ТЕХРАН. /Xinhua/. АНУ-аас Ираны эсрэг авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээнүүд “COVID-19” халдвартай тэмцэхэд саад учруулж байна гэж НҮБ дахь Ираны байнгын төлөөлөгч Мажид Тахт Раванчи пүрэв гарагт мэдэгджээ.


“Иранд одоо дэлхийн аль ч улс орны эсрэг авч хэрэгжүүлж байгаагүй хатуу хориг арга хэмжээнүүд хэрэгжиж байна. Эдгээр хязгаарлалт нь “COVID-19”-тэй тэмцэх чиглэлд гаргаж буй хүчин чармайлтад саад тотгор болж байна” гэж тэрбээр хэлснийг “Fars” агентлаг уламжилсан байна.


“АНУ-ын хориг арга хэмжээнүүд зарим орон дахь санхүүгийн нөөцөө ашиглах боломжийг хязгаарласан тул манай улс шаардлагатай эм тариа, эмнэлгийн хэрэгслийг авах боломжгүй болоод байна” гэж М.Раванчи хэлжээ. Иранд энэ оны хоёрдугаар сарын 19-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 908346 хүн халдвар авч, 46689 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ