1100 гаруй иргэнийг газартай болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-05-30 12:55:20
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн дагуу Зуунмод сумын газаргүй иргэдэд газар өмчлүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа.

Ажлын хэсэг одоогийн байдлаар Зүүндэлгэр багийн урд хэсэг, хогийн хөтөлд 1100 гаруй иргэнийг газартай болгохоор судалгаа хийж байна. Үүний дараа Иргэдийн хурлаас тогтоосон шийдвэрийн дагуу үлдсэн багуудын газаргүй иргэдийг тоолж 2000 гаруй иргэнд газар олгох юм. Одоогийн байдлаар Зуунмод сумын 16000 гаруй иргэнээс 20 гаруй хувь нь өмчлөлийн газартай болоод байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ