Сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах зааврыг шинэчлэх Ажлын хэсэг хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-12-02 10:52:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/544 дугаар тушаалаар “Сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай  заавар”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо.


Хурлаар заавар шинэчлэн боловсруулж байгаа ажлын явцыг ХӨСҮТ-ийн СТСА-ны их эмч П.Янжиндулам танилцууллаа. Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд баримтлах бодлогын баримт бичгийг ДЭМБ-ын сүрьеэгийн эмчилгээ хяналтын шинэчилсэн зөвлөмж,  Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/477 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлзүйн заавар, хөтөч боловсруулах журам”-д нийцүүлэн a) Сүрьеэгийн бүртгэл мэдээлэл, тандалтын журам; б) Сүрьеэгийн эмнэл зүйн заавар гэсэн хэлбэрээр тус тус боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах үндэсний зөвлөхөөр НЭМ-ийн магистр Н.Оюунгэрэлийг сонголоо.



Ажлын хэсгийн гишүүд бэлэн болсон байгаа дээрх журам, зааврын төсөлд  2020 оны 12-р сарын 5-ны дотор саналаа өгч, саналыг тусган Ажлын хэсгийн ахлагч Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаад 2020 оны 12-р сарын 14-нд танилцуулахаар  тус тус шийдвэрлэлээ.



Холбоотой мэдээ