Нийслэлийнхэн өдөрт 4000 тонн шахмал түлш хэрэглэдэг

Монголын мэдээ | Эдийн Засаг
dusem11@yahoo.com
2020-12-04 11:09:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшний үнийг 2021 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл 50 хувь хямдруулан борлуулахаар болсон. Уг ажил өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.


Ингэснээр гэр хорооллын 220 мянган өрх айл нэг тонн сайжруулсан шахмал түлшийг 75 мянган төгрөгөөр авах юм.  Нийслэлийнхэн өвлийн улиралд 1 хоногтоо 4000 тн, харин сардаа 120 мянга орчим тн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг нь судалгаагаар тогтоогджээ.

Холбоотой мэдээ