АНУ Хятадын дөрвөн компанийг хар жагсаалтад оруулжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-04 11:23:37

МОСКВА. /TASS/. Хятадын армитай холбоотой гэх дөрвөн компанийг хар жагсаалтад оруулсан тухай АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.


Мэдэгдэлд дурдсанаар, жагсаалтад хагас дамжуулагч үйлдвэрлэгч “SMIC”, газрын тос, байгалийн хийн “CNOOC” корпораци, барилгын технологийн CCTCолон улсын инженерийн зөвлөх “CIECC компаниуд багтжээ.


“БХЯ дэвшилтэт технологид хүрэх замаар Ардын чөлөөлөх армийг сайжруулах зорилгод чиглэсэн Хятадын иргэний цэргийн салбарыг хөгжүүлэх стратегийг сөрөн зогсоход бэлэн байна. Бид өнгөрсөн 6 дугаар сард Конгресст зориулж Хятадын армитай холбоотой гэж үзэж буй компаниудын жагсаалтыг гаргасан. Жагсаалтад өөр компаниудыг нэмэх замаар шинэчилсээр байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.  


Хятадын компаниудыг ялгаварлан гадуурхахгүй байх, хоёр улсын харилцаанд саад учруулахгүй байхыг БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын эрх баригчдад өмнө нь уриалжээ. 

Холбоотой мэдээ