Манай улс 428.9 мянган тонн үр тариа хураан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-07 12:20:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ 2020 оны ургац хураалтын нэгдсэн дүн гарсныг танилцууллаа. Энэ онд манай улс 522 мянган га-д тариалснаас энэ намар 428.9 мянган тонн үр тариа хураан авчээ. Үүнээс:

  •  408.1 мянган тонн хүнсний улаан буудай, 
  • 240.5 мянган тонн төмс, 
  • 113.5 мянган тонн хүнсний ногоо,
  •  21.2 мянган тонн тосны ургамал, 
  • 169.4 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авчээ. 

Ургац хураалтаас 215.6 мянган тонн улаан буудайг гурилын үйлдвэрүүдэд, 23 мянган тонн будааг ХАА-г дэмжих санд нийлүүлээд байна. Нийтдээ 238.6 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлжээ. 


Манай улсын дотоодын гурилын хэрэгцээнд 306 мянган тонн улаан буудай шаардлагатай. Одоогийн байдлаар 68 мянган тонноор дутагдаж байгаа аж. Энэ жил дэлхий нийтийг хамарсан "COVID-19"-ийн цар тахал гарсантай холбоотойгоор дотоодын хүнсний хэрэгцээг бүрдүүлэх зорилгоор 82 мянган тонн хүнсний улаан буудайг нэмж бүрдүүлэхээр байна. 

Энэ онд манай улс ургацын урьдчилсан балансаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой байсан боловч зун, намар бороо ихтэй, үргэлжлэн цастай золгосноор ургац хураалт болон ургацын болц дээр хугацаа алджээ. Мөн энэ жил зарим аймаг гантай, бэлчээр муу байснаас  тариаланчид улаан буудайгаа ногоон тэжээл болгон бэлтгэсэн нь ургацын балансад сөргөөр нөлөөлжээ. Мөн малын хөлд ургацын 20 хувийг алдсан мэдээлэлтэй байна. 


Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ