Агаар дахь азотын давхар ислийн агууламж нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-14 15:57:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн агаар дахь азотын давхар ислийн сарын дундаж агууламж энэ оны 11 дүгээр сард баруун дөрвөн зам орчимд 0.050 мг/м3-д хүрсэн ч агаарын чанарын стандартын хүлцэх түвшнээс хэтрээгүй байна.


Өнгөрсөн сард агаар дахь азотын давхар исэл өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.014 мг/м3 (27.7 хувь)-ээр, РМ 10 тоосонцрын агууламж 0.024 мг/м3 (19.8 хувь)-ээр, РМ 2.5 тоосонцрын агууламж 0.011 мг/м3 (18.0%)-ээр бага бол хүхэрлэг хий  0.016 мг/м3 (25.5%)-ээр өндөр байв.


Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн сарын дундаж агууламж энэ оны 11 дүгээр сард 13-р хороолол орчимд 0.051 мг/м3-д хүрч, агаарын чанарын стандарт хүлцэх агууламжаас 0.001 мг/м3-ээр, баруун дөрвөн зам орчимд 0.052 мг/м3-д хүрч, 0.002 мг/м3-ээр, Нисэх орчимд 0.091 мг/м3-д хүрч, 0.041 мг/м3-ээр давжээ.


Мөн 32-ын тойрог орчимд 0.095 мг/м3-д хүрч, агаарын чанарын стандарт хүлцэх агууламжаас 0.045 мг/м3-ээр, Хайлааст орчимд 0.145 мг/м3-д хүрч, 0.09 мг/м3-ээр, Зурагт орчимд 0.146 мг/м3-д хүрч, 0.96 мг/м3-ээр, 248 дугаар цэцэрлэг орчимд 0.166 мг/м3-д хүрч, 0.116 мг/м3-ээр давсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ