Цагдаагийн алба хаагчид спортоор өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-05-31 16:33:38

Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойг угтан аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн аймгийн төв талбайгаас Бугат сумын нутаг дэвсгэр болох Хатуугийн голын бэлчээр хүртэл нийт 12 км явган аялал хийлээ.

Явган аялал хийх үеэр алба хаагч нарын дунд “Хөдөлгөөн эрүүл мэнд” сэдэвт багийн хөгжөөнт тэмцээн зохион явуулж, тасаг албадаас таван хүний бүрэлдэхүүнтэй 10 баг оролцож, олс таталт, морин буухиа, мотоцикль жолоодох ур чадвар, хээрийн гал тогоо гэсэн төрлүүдээр багууд хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвар, оюун ухаанаа уралдуулав.

Нэгдүгээр байранд-Цагааннуур сум дахь Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн баг, 2 дугаар байранд-Замын цагдаагийн тасаг, Хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын баг, 3 дугаар байранд-Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн баг тус тус шалгарч, мөнгөн шагналаар шагнууллаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ