Няравууд мэргэжлийн үнэмлэх гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-05-31 20:46:33

Булган аймгийн төрийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн няравууд мэргэжлийн үнэмлэхтэй боллоо.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс зохион байгуулсан тус үйл ажиллагаанд Булган аймгийн 16 сум 1 тосгоны 45 нярав хамрагдлаа. Тэд Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Мөнгөн болон үндсэн хөрөнгийн анхан шатны бүртгэл,  Цалин хөлсний болон тооллого тооцооны анхан шатны бүртгэл, Барааны хадгалалт, агуулахын зохион байгуулалт, БМҮБЗ-ийн анхан шатны бүртгэлийн хичээлд хамрагдаж онолын, дадлагын шалгалт өгснөөр мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.

Тус институтын багш "Байгууллагын нярав хүн бол тухайн газрын орлого зарлага, оршин тогтнох үндсийг хариуцдаг хариуцлагатай алба шүү" гэдгийг онцлоод тэдэнд амжилт хүслээ.

                                                                                                                                                                               П.Батням

Холбоотой мэдээ