Харри, Меган нар “Spotify”-тай гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-12-16 14:22:32

НЬЮ-ЙОРК. /BBC/. Суссексийн гүн, гүнгийн ахайтан нар “Spotify” стриминг үйлчилгээний компанитай подкаст бүтээх, хөтлөх гэрээ байгуулжээ.


Харри, түүний гэргий Меган Маркл нарын “Archewell Audio” компани болон “Spotify” компанийн байгуулсан гэрээний үнийн дүн тодорхойгүй байгаа боловч уг мөнгийг хосын хандивын санд шилжүүлэх ажээ.


"Бид гайхалтай хүмүүстэй яриа өрнүүлэх болно" гэж Харри, Меган нар сурталчилгааны дүрс бичлэгийнхээ үеэр хэлжээ. Хос энэ онд мөн “Netflix” компанитай хөтөлбөр, цуврал бүтээх гэрээ байгуулсан юм.


Харри, Меган нарын эхний подкаст зул сарын баярын үеэр гарах бөгөөд баярын онцгой дугаар байх ажээ. Хааны гэр бүлийн гишүүний үүргээс татгалзаж буйгаа нэгдүгээр сард мэдэгдсэн хос одоо Калифорни муж улсад амьдарч байна. 

Холбоотой мэдээ