Унадаг дугуйн сарын аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-02 13:30:47

Зам тээврийн яам, Эрүүл мэнд спортын яам, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын автозамчин залуучуудын холбоо хамтран “Унадаг дугуйн үндэсний мастер төлөвлөгөө” боловсруулж, УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгахаар болжээ.

Тус мөрийн хөтөлбөрөөр дамжуулан нийслэлд унадаг дугуйн замын сүлжээ бий болгохоор зорьж байгаа юм. Энэхүү ажлын эхлэл болгож энэ сарын 3-ны өдрөөс долдугаар сарын 3-ны хооронд Улаанбаатар хотод “Унадаг дугуй ба эрүүл мэнд” аян өрнүүлэхээр болсон байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ