Хөрөнгийн биржид өнөөдөр 7.4 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-30 17:29:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 30-нд энгийн арилжаагаар 43 ХК-ийн 733,350,909.00 төгрөгийн үнийн дүнтэй 7.4 сая хувьцаа арилжив. Үүнээс 25 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Булган ундрага" (BUN+15.00%) болон "Авто импекс" ХК (AOI+12.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" (JLT-13.63%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND-9.29%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 11,200 ширхэг нэгж эрхийг нийт 1,196,303 төгрөгөөр арилжигдсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3055 үнэт цаасыг 306.3 сая төгрөгөөр арилжив.

ТOP-20 индекс 1.57 хувиар өсөж, 19177.6 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2011 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс хойшхи түүхэн дээд хэмжээнд хүрч 3,017,203,280,247.11 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ