Улаанбаатарт 25-27 хэм дулаан
ЛАВЛАГААИхэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг болон говийн ихэнх нутгаар бороо орно.
Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 15-20 градус, Их нууруудын хотгор болон Дорнод Монголын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 25-27 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 18 градус дулаан, харьцангуй чийг 15 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.