Т.Батцэнгэл: Нэг тэмээ түлээг 27000-30000 төгрөгөөр борлуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-01-05 19:07:34

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд малчид ердийн хөсгийг орхин автомашин, мотоциклоор ихэвчлэн нүүдэл хийж малаа хариулдаг болсон бол Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3-р багийн  малчин Т.Батцэнгэл тэмээ хөллөн нүүдэл хийж, түлээ түлшээ бэлтгэдэг. Тэрбээр жил бүр Мөрөнгийн төвд тэмээгээр түлээ ачин борлуулж, гэр бүлийнхээ хүнс болон хэрэгцээний бараагаа авахын зэрэгцээ тэмээ хөллөх монгол уламжлалаа үр хойч, ард иргэддээ таниулан сурталчилдаг гэнэ.

Өнөөдөр 15  тэмээ түлээтэй ирж,  нэг тэмээ түлээг  27000-30000 төгрөгөөр борлуулжээ.  Т.Батцэнгэл 20 гаруй жил тэмээ маллаж байгаа бөгөөд өнөөдөр 60 гаруй тэмээтэй болжээ. 


Хөвсгөл аймаг мал сүргийнхээ тоо толгойгоор улсдаа дээгүүрт ордог Сүүлийн жилүүдэд тэмээн сүргийн тоо толгой өссөөр байгаа гэнэ. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 2400 тэмээ тоолуулсан байна.


Холбоотой мэдээ