"Тандэм инвэст", "Монгол шуудан"-гийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-06 20:00:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 6-нд энгийн арилжаагаар 27 ХК-ийн 35,767,626.96 төгрөгийн үнийн дүнтэй 283.804 хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан үзүүлэлттэй байв

Энэ өдөр "Тандэм инвэст" (VIK+14.15%) болон "Монгол шуудан" (MNP+3.93%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" (HBO-8.33%) болон "Хөх ган" ХК (HGN-2.18%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 20.242  нэгж эрхийг нийт 2.1 сая төгрөгөөр арилжсан байна.  

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5 үнэт цаасыг 504.060 төгрөгөөр арилжив.

ТOP-20 индекс 0.12 хувиар буурч, 19024.52 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,007,422,402,018.28 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ