А.Амбасэлмаа: БГД-ийн 6 дугаар хороонд нэг орцноос 6 хүнд халдвар илэрсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-08 11:58:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БГД-ийн 5, 6 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоож иргэдээс шинжилгээ авч эхэлсэн. Уг голомтын эх үүсвэрийн талаар ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.


Тэрбээр, “БГД-ийн 6 дугаар хорооны 43А байрны нэг орцноос 6 хүнд халдвар илэрсэн. Нэг орцныхон бие биенээсээ халдвар авсан байх эрсдэлтэй. Мөн өмнөх батлагдсан тохиолдлуудтай ойр харьцсан хүмүүс байгаа. Мөнгөнгүүр, ИНЕГ-ын ажилтнуудын хувьд олон хүнтэй харьцаж ажилладаг хүмүүс. Бусад нь "Ачтан" эмнэлгийн хавьтал байсан учир хяналтад орсон. Мөн 43А байрны зэргэлдээ 65 дугаар байрны орцноос 4-5 хүнд халдвар илэрсэн. Түүнчлэн 57 дугаар байр, хажууд нь "Ачтан" эмнэлгийн ажилчдын байр бий. Тэгэхээр халдвар гарсан газрын хүрээг тогтоож байж голомтыг таслан зогсоох арга хэмжээ авдаг. Тиймээс тухайн дүүрэгт халдварын голомтыг хязгаарлаж хумихын тулд тандалтын шинжилгээ зохион байгуулж байна” гэсэн юм. 
Холбоотой мэдээ