Чулуут сумын Халуун ус баг сургууль, цэцэрлэгийн цогцолбортой болно

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-01-11 16:42:56

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал Чулуут суманд ажиллах үедээ Халуун ус багийн бага сургуулийн барилгын нөхцөл байдалтай танилцжээ.

Халуун ус багийн бага сургуульд нийт 20 орчим сурагч, цэцэрлэгт 20 гаруй хүүхэд багачууд сурч хүмүүждэг байна. Гэвч өнөөдрийн байдлаар хичээллэх боломжгүй хэмээн хаасан байгаа ажээ.

Аймгийн Засаг даргын зүгээс цаашид хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцөлд онцгой анхаарч, барилгын засвар үйлчилгээг эхлүүлэн тус тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийг нэгтгэн цогцолбор болгоно хэмээн холбогдох арга хэмжээг авч ажиллахыг тус чиглэлийн удирдлага, ажлын хэсэгт үүрэг болгосон байна.

Сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааны орчныг сайжруулбал багийн иргэд хүүхдээ эндээ өгөх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ