Гоожингийн үнэд өөрчлөлт оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-01-13 10:30:06

Архангай /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2020 оны 184-р тогтоолоор ойгоос бэлтгэж ашиглах хэрэглээний мод, түлээнд ногдуулах төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулсан нь энэ оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэллээ.

Тогтоолоор ойн цэвэрлэгээний ажлаар бэлтгэх галын түлээнд тээвэрлэлтийн зай 50 км-ээс дээш бол 1м3 нь 2964 төгрөг, 50 км-ээс доош 1м3 нь 3853 төгрөгөөр тус тус шинэчлэн батлагдсан байна. Өөрөөр хэлбэл нэг портер түлээ 4 м.куб болдог ба гоожинг энэ оноос 11856 төгрөгөөс 15412 төгрөгийн хооронд авна гэсэн үг юм.

Хожуул болон гишүүг үнэ төлбөргүйгээр ой цэвэрлэх журмаар бэлтгэж болно. Гэхдээ ой руу нэвтрэхээс өмнө төлбөрөөс чөлөөлсөн эрхийн бичгийг харьяа шатны байгаль хамгаалагчаас авч, ойд үйл ажиллагаа явуулах заавар зөвлөмжтэй танилцаж, мөрдөж ажиллах юм байна.

 

Холбоотой мэдээ