Өнөөдөр Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр нар хүч үзнэ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-01-13 14:40:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “Доха-Мастерс 2021” тэмцээний 3 дахь өдөр буюу өнөөдөр /2021.01.13/ эмэгтэйчүүдийн -78 кг, +78 кг, эрэгтэйчүүдийн 90 кг, -100 кг, +100 кг жингийн барилдаанаар үргэлжилж шилдгүүдээ тодруулах юм.


Энэ тэмцээний хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 15.00 цагаас эхэлнэ. Монгол Улсаас өнөөдөр Г.Алтанбагана /90 кг/, Ө.Дүүрэнбаяр /+100 кг/ нар хүчээ сорино. Г.Алтанбагана эхний тойрогтоо Бразил улсын бөх Рафаэль Македотой, Ө.Дүүрэнбаяр эхний тойрогтоо Израил улсын бөх Ор Сассонтой тус тус барилдана. Өнөөдрийн байдлаар, БНСУ-ын баг тамирчид 3 алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Япон 2 алт, 4 мөнгөн медальтай, Франц 2 алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай удаалж байна. Харин Монголын баг тамирчид Дохагийн дэлхийн мастерсаас нэг хүрэл медаль хүртээд байгаа юм.

Холбоотой мэдээ