Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд хөдөлгөөн хязгаарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-14 00:10:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд “COVID-19” халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул тус хороог хэсэгчлэн энэ сарын 14-ний 06.00 цагаас 16-ны 23.00 цаг хүртэл хөдөлгөөн хязгаарлав. 


Энэ хүрээнд, явуулын болон суурин 10 цэг байгуулж иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм. Ингэхдээ, 18-аас дээш насны бүх иргэдээс өмнө шинжилгээ өгсөн эсэхийг үл харгалзан PCR шинжилгээ авах юм. Иймд тус хорооны иргэдийг шинжилгээнд идэвхтэй хамрагдаж иргэний үүргээ гүйцэтгэхийг эрүүл мэндийн байгууллага уриалж байна. 


Хязгаарлалт тогтоосон хугацаанд 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажилладаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж, бусад хөдөлгөөн хязгаарлах тул шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулав. 


Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг Баянзүрх дүүргийн шуурхай штабын 80535063, 93190092, 1900-1063 дугаараас лавлах боломжтой.


17-Р ХОРООНЫ ИРГЭДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВАХ БАЙРШЛУУД:


БАЙНГЫН 4 ЦЭГ:

• 79-Р СУРГУУЛИЙН 1-Р БАЙР

• 17-Р ХОРООНЫ ИРГЭД НИЙТИЙН ТАНХИМ

• 21-Р ХУДАГ

• ӨРГӨН ГУДАМЖНЫ “БАЯН” ДЭЛГҮҮР


МӨН ЯВУУЛЫН 6 ЦЭГ АЖИЛЛАЖ 08.30-18.30 ЦАГИЙН ХООРОНД ИРГЭДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА.

Холбоотой мэдээ