Урьчдилсан байдлаар малын тоо 13.000 толгойгоор нэмэгджээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-01-14 13:15:14

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 12 дугаар сард улс орон даяар мал тооллого нэгэн зэрэг эхэлсэн. Тэгвэл малын тоо, толгойн урьдчилсан дүн аймгийн хэмжээнд гарсан байна. Тодруулбал аймгийн хэмжээнд 360.512 толгой мал тоологдсон аж. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 13.000 толгойгоор нэмэгджээ. Нийт тоологдсон малыг төрлөөр нь авч үзвэл тэмээ 71, адуу 20.267, үхэр 48.545, хонь 161.798, ямаа 129.831 толгой тус тус тоолуулсан байна. Өссөн мал, сүргийг хувьд шилжүүлбэл Шарын голын сумын тухайд мал сүрэг төрөл тус бүртээ өссөн бол Орхон сумын тэмээ 34.1 хувиар, Хонгор сумын хонин сүрэг 2.7 хувиар, Дархан сумын үхэр сүрэг 4.9 хувь тус тус өссөн үзүүлэлтэй байна. Харин хонин сүрэг Дархан сумын хэмжээнд гурван хувиар буурсан аж.

Өнгөрсөн оны жилийн эцсийн дүнгээр 347.6 мянган толгой мал тоолуулж байсан бол энэ жилийн урьдчилсан дүнгээр 360,5 мянган толгой мал тоолуулсан бөгөөд эцсийн дүн хараахан гараагүй ажээ.

Холбоотой мэдээ