"Токио-2020"-д спортын 5 төрлийг нэмж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТТОКИО. /NHK/. “Токио-2020” зуны олимпын наадамд спортын таван төрлийг нэмэхийг санал болгохоор Токиогийн олимпын наадмыг зохион байгуулагчид шийджээ.
Нэмэхээр санал болгох гэж буй таван спорт нь бэйсбол, каратэ, дугуйт тэшүүр, спорт авиралт болон давлагаар тэших ажээ.
Токиогийн олимпын хороо уг саналаа энэ сар дуусахаас өмнө Олон улсын олимпын хороонд /ОУОХ/ өргөн барихаар төлөвлөж байна.
ОУОХ эдгээрийг нэмэх эсэхээ ирэх оны наймдугаар сард Рио-де-Жанейро хотноо шийдэх аж.
Г.Доржханд
Сэтгэгдлүүд