Газар тариалангийн салбарт 1.5 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-15 12:50:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газар тариалангийн салбарт нийт 16.3 мянган өрх, 1.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна.


Тариалан эрхэлдэг өрхийн 44.5 хувь нь төвийн, 20.3 хувь нь хангайн, 17.9 хувь нь баруун, 9.7 хувь нь зүүн бүсэд, 7.7 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Харин тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын 51.9 хувь нь төвийн, 20.9 хувь нь хангайн, 14.6 хувь нь баруун, 8.7 хувь нь зүүн бүсэд, 3.9 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна.


Улсын хэмжээнд 2020 онд нийт 587.9 мянган га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оныхоос 64.8 (12.4 хувь) мянган га-гаар өсжээ.

Нийт тариалсан талбайн дунджаар үр тариа нь 1990-2005 онд 90.5 хувийг эзэлж байсан бол сүүлийн 15 жилд буюу 2006-2020 онд үр тариа нь нийт тариалсан талбайн дунджаар 75.6 хувийг эзэлж байна.


Эндээс харахад газар тариалангийн голлох бүтээгдэхүүн үр тариа хэвээр байгаа боловч нийт талбайд эзлэх хувь буурч, газар тариалангийн бусад бүтээгдэхүүн (хүнсний ногоо, тэжээлийн ургамал, техникийн ургамал)-ний нэр төрөл нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Холбоотой мэдээ