Нийслэл, дүүргийн 520 албан хаагч хяналт шалгалт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-01-24 15:47:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс нийслэлийн төр захиргааны болон дүүргийн 520 албан хаагч хяналт шалгалт хийж байна.


Тодруулбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу энэ сарын 23-наас бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлcэн. Тиймээс ажлаа эхэлж буй худалдаа,  үйлчилгээний 95 байгууллагад халдвар хамгааллын  дэглэм сахиулж, нийтлэг  түр заавруудыг  мөрдүүлж буй юм. Уг ажлыг Нийслэлийн онцгой байдлын газар удирдаж байна.

Холбоотой мэдээ