"Булган ундрага", "Баянгол зочид буудал"-ын ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-01-26 19:31:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 26-нд энгийн арилжаагаар 37 ХК-ийн 514,488,470.49 төгрөгийн үнийн дүнтэй 552.402 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байв. 


Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.98%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG+10.23%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх Уул" (BEU-13.33%) болон "Гермес центр" ХК (HRM-6.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.


“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 5,651 ширхэг нэгж эрхийг нийт 621.020 төгрөгөөр арилжив. Мөн өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 90 ширхэг үнэт цаасыг 9 сая төгрөгөөр арилжсан байна.


ТOP-20 индекс 0.03 хувиар буурч, 21403.02 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,983,814,955,096.35 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ