Перу иргэн амиа алдсан нь Хятад вакцинтай холбоогүй болохыг мэдэгдэв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-01-27 17:09:15

Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улсын Sinopharma компанийн бүтээсэн коронавирусний вакцины туршилт Перу улсад явагдаж байгаа бөгөөд туршилтад оролцож байсан нэг иргэн нас барсан байна.

Нас барсан иргэний үхлийн шалтгаан вакцинтай холбоогүй гэдгийг албаны байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, түүнд вакцин тариагүй бөгөөд тайвшруулагч тариа тарьсан байжээ.

Перу улсад коронавирусний вакцины туршилтыг хариуцан явуулж буй Cayetano Heredia University их сургууль өчигдөр буюу 26-ны өдөр мэдээлэхдээ, вакцины туршилтад оролцогч нэг иргэн коронавируст халдвар, уушгины хатгалгааны улмаас нас барсан хэмээн мэдээлсэн. Үүний дараа тус сургуулиас нас барсан иргэнд коронавирусний вакцин бус тайвшруулагч тариа хийсэн байсныг бататган мэдээлсэн байна.

Тиймээс нас барсан иргэний үхлийн шалтгаан Хятад улсад үйлдвэрлэсэн коронавирусний вакцинтай ямар ч холбоогүй аж. Улмаар тус сургууль вакцины туршилтын 3-р үе шатыг үргэлжлүүлэн явуулахаа холбогдох байгууллагуудад уламжилжээ.      

Холбоотой мэдээ