Туул голын сав дагуух айл өрхийн жорлонг эко болгоно

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-28 11:29:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ жил 4200 айлын жорлонг эко болгоно.


Ингэхдээ хөрсний бүтэц нь муудсан Туул голын сав дагуу байгаа айл өрхийг эхний ээлжинд хамруулж, хуучин жорлонг булаад, дээр нь хөрсийг богино хугацаанд сайжруулж, сэргээх монос, бургас зэрэг модлог ургамал тарих юм.


Эдгээр айл өрхийн хог хаягдлыг ангилах ялгах чиглэлийн ажил хийснээр энэ бүс эко дүүрэг болох боломжтой бөгөөд нийслэлд өнгөрсөн онд 2000 орчим сайжруулсан эко 00 барьжээ.


“Арилжааны 3 банктай хамтран амьдрах орчноо сайжруулах, ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд иргэдэд ногоон зээл олгодгоо энэ жил үргэлжлүүлнэ. Мод тарих, эко байшин барих, хөрсний бохирдол саармагжуулах, агаарын бохирдол бууруулах үйл ажиллагааг дэмжиж, жилийн 8 хувийн хүүтэйгээр иргэнд 40, аж ахуйн нэгжид 200 хүртэл сая төгрөгийн зээл олгож байгаа”-г БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул салбарын үйл ажиллагааг танилцуулах үеэрээ ярив. 

Холбоотой мэдээ