Хоёрдугаар сарын 11-ний өглөөнөөс эхлэн зам хаана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын тавдугаар хурал болж хэдэн хэдэн асуудлыг шийдвэрлэлээ.
Хоёрдугаар сарын 11-ний 08.00 цагаас эхлэн хоёрдугаар сарын 15-ны 08.00 цаг хүртэл зам хааж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар
болов.
Өөрөөр хэлбэл, битүүний
өдрөөс эхлэн бүх сум уг шийдвэрийг дагаж мөрдөх юм. Тодруулбал дээрх
хугацаанд аймаг сум, сумаас сум хооронд ямар ч хөдөлгөөн хийхгүй гэсэн үг. Мөн
сар шинийн баярын өдрүүдэд аймгийн төв доторх томоохон уулзваруудад хяналтын
пост ажиллаж, автомашин болоод явган хүний хөдөлгөөнд хяналт тавихаар боллоо. Тиймээс
баярын өдрүүдэд ард иргэдийг гадуур явахгүй байж, гэр гэртээ баярлахыг аймгийн
Онцгой комиссоос анхаарууллаа.