Улсын хэмжээнд 204 мянган толгой мал хорогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-02-16 16:35:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 1 дүгээр сарын сүүлийн мэдээгээр 204 мянган толгой мал хорогдоод байна. Цаашид хаваржилт хүндэрвэл энэ тоо 400 мянгад хүрэхээр байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Тиймээс малчдад өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх ажил үргэлжилж байна. Тухайлбал, Улсын нөөцөөс 10-аад аймагт өвсийг үнэ төлбөргүй, тэжээлийг 50 хувийн хямд үнээр нийлүүлж байна. Энд Баянхонгор, Архангай, Говьсүмбэр, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Ховд, Баян-Өлгий зэрэг аймаг хамрагдаад байна. Мөн 120 мянга орчим тэжээлийг импортоор авахаар төлөвлөж гэрээ байгуулаад байна.


Малын зүй бус хорогдол өвөлжилт хүндрээд байсан Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Дундговь зэрэг аймагт ихэвчлэн гарчээ. Энд Баянхонгор аймаг 125 мянган мал, Өвөрхангайд 20.7 мянган мал буюу хамгийн их хорогдол гарчээ.

Өвөлжилт хүндэрсэн аймгуудас Булган, Төв, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод аймагт хамгийн их тооны мал отроор өвөлжөөд байна. Дээрх аймгуудад хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа отрын малчдыг 4 дүгээр сарын 1-нээс нүүлгэхээр болжээ.  

 

 

Холбоотой мэдээ