Багш, сурагчдын бие даан хөгжих чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөр боловсруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-03-04 23:52:55
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын V хуралдаанаар боловсролын салбарыг ирэх дөрвөн жилд хөгжүүлэх хөтөлбөрийг хэлэлцлээ.

Тус хөтөлбөрийн зорилго нь багш, сурагчдын бие даан хөгжих чадвар, тэдний бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэсэн юм. Тодруулбал,“Мэдлэг боловсролтой-Эрдэнэт хүн"-ийг төлөвшүүлэхэд боловсролын үйлчилгээг орон нутгийн онцлогт нийцүүлэн тэгш, хүртээмжтэй, чанартайгаар хүргэх, эрэлт хэрэгцээнд нийцүүлж сурагчдын хөгжих таатай орчин бүрдүүлэх зорилготой хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх, сургалтын хөтөлбөрийг суралцагчдын хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгох, багш ажилчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэж, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг дөрвөн зорилт дэвшүүлжээ.

Холбоотой мэдээ