Ерөнхий шүүгч нарт шүүхийн тамга, тэмдэг гардуулан өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-06 11:40:36

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарт шүүхийн тамга, тэмдгийг гардуулан өгчээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан дээрх ёслолын үйл ажиллагааг энэ сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн шүүхийн байранд зохион байгуулсан байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр шүүгч Д.Буянжаргал, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр шүүгч Л.Одбаатар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр шүүгч Л.Энхтайван нар сонгогджээ.

Холбоотой мэдээ