Худалдаа арилжаа хийхэд сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-03-06 07:47:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 6. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 23. Санчир гараг. Эрхтний тэнгэр одтой, зургаан улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр.

 

Барилдлага: Шид


Шүтэн барилдлага: Хурьцахуй


Суудал: Шороо

 

Өдрийн наран 7 цаг 23 минутад мандан, 18 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.


Байшингийн суурь тавих,  муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал сайн бөгөөд эд эдлэл, идээ, ундаа  олдоно хэмээжээ.

Холбоотой мэдээ