Хятадын 75 сая орчим иргэн дархлаажуулалтад хамрагдаад байна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-03-23 09:56:47

Бээжин /МОНЦАМЭ/. “Хятад улсад энэ сарын 20-ны өдрийн байдлаар улс даяар нийт 75 сая хүн COVID-19-ийн дархлаажуулалтад хамрагдаад байна” хэмээн тус улсын Үндэсний Эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фөн өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.

    Тэрээр хэлэхдээ “Энэ жилийн хувьд “хаврын баяр”-ын зорчигчийн урсгалыг халдвар хамгааллын дэглэмийн хувьд аюулгүй зохион байгуулж амжилттай давж гарч чадлаа. Одоогоор дотоодод “эрсдэл багатай” бүс нутгуудад эрүүл аяллын “ногоон код”-оо үзүүлэн зорчиж байна” гэв.

Холбоотой мэдээ