Гуанжоу хотод амиа золиослогч дэлбэрэлт үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-03-23 14:20:07

ГУАНЖОУ. /Reuters/. Хятадын өмнөд нутагт орших Гуанжоу хотод амиа золиослогч дэлбэрэлт үйлдсэний улмаас таван хүн амиа алдаж, таван хүн шархадсан тухай хотын цагдаагийн газар мэдээлжээ.


Дэлбэрэлт даваа гарагт орон нутгийн цагаар өглөөний 10 цагт болсон байна. Сэжигтэн болох Ху овогт 59 настай эрэгтэй тосгоны хорооны хурал болж байсан барилгад тэсрэх төхөөрөг ажиллуулжээ. Хэргийн газар аврах ажиллагаа явуулж, шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.


Хятадын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, уг эрэгтэй өмнө нь газраа хураалгасан нь ийм хэрэг үйлдэх сэдэл болсон байж болзошгүй байна.  


Холбоотой мэдээ