Булган аймагт өнгөрсөн хоногт халдварын зургаан тохиолдол батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-05 18:19:53

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт өнөөдрийн 16.00 цагийн байдлаар коронавирусний халдварын тохиолдол 63 бүртгэгдлээ. Сэлэнгэ суманд 35, Орхон суманд долоо, Хутаг-Өндөр суманд 16, Тэшиг суманд таван иргэн халдвар авсан нь батлагдаад байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын зургаан тохиолдол батлагдсанаас Сэлэнгэ суманд хоёр, Орхон суманд нэг, Хутаг-Өндөр суманд гурван иргэн халдвар авчээ.

- Цаашид коронавирусний халдвараас урьдчилсан сэргийлэх, халдварын тархалтыг хумих чиглэлээр хариу арга хэмжээ авах баг халдварын голомтод ажиллаж байна. Өнөөдөр дархлаажуулалтын ажил эхэлсэн. Дархлаажуулалтын мэдээллийг ард иргэддээ нэг шугамаар, нэг эх сурвалжаар мэргэжлийн байгууллагын түвшинд тухай бүр хүргэн ажиллана. Манай аймагт 3018 хүн тун вакцин ирсэн гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа ярилаа.

Холбоотой мэдээ