“1000 инженер” хөтөлбөрийн хүрээнд Японд төгссөн бүх оюутан ажлын байртай болжээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-04-08 10:10:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “1000 инженер” хөтөлбөрийн хүрээнд Японд сурах эрхээ авсан оюутнуудад батламж гардуулав.


Энэ онд 112 оюутан тус улсад суралцах юм. Энэ оны элсэгчдийн 28 нь Коосэн хөтөлбөр, 73 нь бакалаврын хамтарсан хөтөлбөр, 1 оюутан магистр, 10 хүн докторын хөтөлбөрт хамрагдана.

 

Инженер технологийн дээд боловсрол төслийг БШУЯ хэрэгжүүлж, Жайка олон улсын байгууллага санхүүжүүлдэг. Төслийн хүрээнд 2014-2024 он хүртэл 10 жилийн хугацаанд Япон улсад 1000 инженер бэлтгэх юм. Ингэснээр дотоодын аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийн эрэлтийг богино хугацаанд хангана.

 

Сургалтын чанарыг сайжруулах, судалгааны чадавхийг бэхжүүлэхэд ч энэ төслийн үр дүн оршино. Мөн ШУТИС-ийн инженерийн сургуулийн зарим хөтөлбөрийг Япон Улсын Консерциумын 10 сургуульд, улмаар бусад улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэх давхар зорилготой.

 

2021 оны 3 дугаар сарын байдлаар Коосэн, бакалаврын хамтарсан хөтөлбөрт 479, магистр, доктрын хөтөлбөрт 114 хүн хамрагдаад байна. Төслийн хүрээнд Японд төгсөөд ирсэн хүмүүсийн 90 гаруй хувь нь ажлын байртай болсон бол үлдсэн хувь нь дараачийн шатанд дэвшин суралцаж байгаа юм.

 


 

Холбоотой мэдээ