Орон нутагтаа PCR-ын оношлогоо хийх боломжийг бүрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-04-10 00:27:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нартай уулзан орон нутагт халдварт өчвний нөхцөл байдал ямар байгааг танилцуулж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт PCR оношлогооны төхөөрөмжийг ойрын хугацаанд шийдвэрлүүлэх талаар албан хүсэлт өгчээ.

Улмаар Монгол Улсын Засгийн газраас үлдсэн аймгуудад дээрх төхөөрөмжийг нийлүүлэх хүртэлх хугацаанд Нэгдсэн эмнэлгийн одоо ашиглаж байгаа вирус тоолдог аппаратыг нэмэлт тоног төхөөрөмжөөр сайжруулан шаардлагатай шинжилгээг хийх боломжийг бүрдүүлэхийг орон нутгийн удирдлагууд, аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгожээ.

Мөн Сүхбаатар аймгаас ХӨСҮТ-д дайчлагдан ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийг чөлөөлүүлх, PCR-ын шинжилгээ хийх лабораторийн үйл ажиллагааг тогтмолжуулах, мэргэжил арга зүйн сургалт, дадлагад хамруулан бэлтгэх, орон нутаг дахь эмч мэргэжилтнүүдийг мөн чадавхжуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлэхээр болсон байна. 

 

Холбоотой мэдээ